A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

2011 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН УЛСЫНХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол туургатан" хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадам, "Монгол-2011" буудлагын спортын олон улсын тэмцээн, жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах "Чингис хаан-2011" тэмцээн болон таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2011 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтоосугай.

2. Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2011 оны төсвийн хязгаарт багтаан санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

3. Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулж, дүнг 2011 оны IҮ улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА