A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1999 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 1999 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:

Нэг.Төрийн байгуулалтын чиглэлээр:

1/Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай;

2/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

3/Зарим сумдын хилийн цэсийн тухай асуудал;

4/Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Засгийн газрын 172 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл;

6/Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүрмүүдийн төсөл;

7/ Сонгуулийн хуулийн төсөл;

8/Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/ Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлыг тараах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл;

14/Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл.

Хоёр.Нийгмийн бодлогын чиглэлээр:

15/Хөдөлмөрийн тухай болон түүнтэй холбогдох хуулиудын төсөл;

16/Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах Үндсэн чиглэл, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс, түүнтэй холбогдох хуулиудын төсөл;

17/Нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн төсөл ;

18/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл;

19/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Газар дор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллагсдын салбарын даатгалын тухай хуулийн төсөл.

Гурав.Эдийн засгийн чиглэлээр:

23/Орон сууцны тухай хуулийн төсөл. Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, Орон сууц хувьчлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Хуулийн заалтыг түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл;

25/Компанийн тухай хуулийн төсөл;

26/Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл;

27/Автотээврийн тухай хуулийн төсөл;

28/Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл;

29/Иргэн хуулийн этгээд байгуулахгүйгээр аж ахуй эрхлэх тухай хуулийн төсөл;

30/Газар хувьчлах тухай хуулийн төсөл ;

31/Иргэний хувийн өмчийн газрын тухай хуулийн төсөл ;

32/Санхүүгийн түрээсийн тухай хуулийн төсөл ;

33/а.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал;

б.Монгол Улсын хүн амын нутагшлын байршил, хөгжлийн ерөнхий төсөл ;

34/Аялал, жуулчлалын тухай хуулийн төсөл ;

35/Радио долгионы тухай хуулийн төсөл;

36/Үнэт цаасны тухай хуулийн төсөл;

37/Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай ерөнхий хуулийн төсөл;

38/Гадаадын зээл тусламжийг авах, зохицуулах тухай хуулийн төсөл;

39/Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл;

40/Зар сурталчилгааны тухай хуулийн төсөл;

41/Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

42/Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

43/Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх ерөнхий зарчмыг батлах тухай тогтоолын төсөл.

Дөрөв. Төсвийн чиглэлээр:

44/Хаягдал усанд төлбөр ногдуулах тухай хуулийн төсөл ;

45/Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

46/Татварын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;

47/Монгол Улсын 1999 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

48/Үнэлгээний үйл ажиллагааны тухай хуулийн төсөл.

Тав.Аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр:

49/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Тагнуулын байгууллагын тухай хуулийн төсөл;

51/Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

52/Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

53/Монгол Улсын гадаад албаны тухай хуулийн төсөл;

54/Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

55/Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Зургаа. Хууль зүйн чиглэлээр:

56/Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

57/Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөл;

58/Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

59/Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга /;

60/ Эрүүгийн хуулийн төсөл /шинэчлэн боловсруулсан/;

61/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл /шинэчлэн боловсруулсан/;

62/Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

63/Хувийн мөрдөлт, хамгаалалтын тухай хуулийн төсөл ;

64/Шүүхийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

65/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

66/Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

67/Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн төсөл ;

68/Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

69/Харуул, хамгаалалтын тухай хуулийн төсөл ;

70/Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

71/Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

72/Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

73/Шүүхийн байгууллага, шүүгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл;

74/Цагдаагийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

75/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл ;

76/Хүний эрхийн комиссын тухай хуулийн төсөл.

Долоо. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудлаар:

77/Газрын кадастрын тухай хуулийн төсөл;

78/Кадастрын зураглалын тухай хуулийн төсөл;

79/Далай ашиглах тухай хуулийн төсөл;

80/Таримал ургамал, үр сортын тухай хуулийн төсөл;

81/Үрийн тариаланг даатгах тухай хуулийн төсөл;

82/Хүнсний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

83/Байгаль орчны төлөв байдлын тайлан;

84/Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

85/Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

86/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ;

87/Амьтны аймгийн тухай хуулийн төсөл ;

88/Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

89/Тариалангийн тухай хуулийн төсөл;

90/бусад.

2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Байнгын хороо, чуулганы хуралдаанаар өмнө хэлэлцэж эхэлсэн хуулиудын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

3. Хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн Засгийн газраас санаачлах хуулиудын төслийг нэн даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газар / Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ