A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1995 онд гүйлгээний сангаас аж ахуйн нэгжүүдэд худалдах алт, мөнгөний хэмжээг батлах тухай

1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Эрдэнэсийн гүйлгээний сангаас 1995 онд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд худалдах алтыг 140 /нэг зуун дөчин/, мөнгийг 750 /долоон зуун тавин/ килограммаар тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ