A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2003 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/ 2004 оны төсвийн хүрээний мэдэгдэл;

2/ Монгол Улсын 2002 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэл;

3/ Байгаль орчны төлөв байдлын 2002 оны тайлан;

4/ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай, Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн төсөл;

5/ Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

6/ Архидан согтуурахтай тэмцэх Yндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/ Замын-Yүд, Чойр, Сүхбаатарын чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

8/ Хуульчдыг сонгон шалгаруулах журмын тухай хуулийн төсөл;

9/ Иргэний хамгаалалтын тухай хуулийн төсөл ;

10/ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл;

11/ Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

12/ Төрийн хэлний тухай хуулийн төсөл,

13/ Латин үсгийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/ Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

15/ Бусад.

2. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2003 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

3. Улсын Их Хурлын 2003 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР