A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

/Энэ гарчигт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1 дүгээр зүйл.2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.

Хэвлэх

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсны улмаас түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоогоогүй бол уг тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосугай.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн эрх үүсээгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоогүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасны хугацаанд төлөгдвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэнд үүсэх бол тэтгэврийг тогтоон, олгосугай.

/Энэ зүйлд "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Хэвлэх

/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ