


50 ТӨГРӨГ,100 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ,ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1993 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "50 төгрөг", "100 төгрөг"-ийн дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.
2.Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Монгол Улсын Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "50 төгрөг", "100 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.Моломжамц)-д зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоолыг 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
