A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2004 ОНЫ 2/01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.5, 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсаргана." гэсэн заалт нь Yндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс… нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн", Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно." гэж заасан нь Монгол Улсын Yндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2004 оны 2/01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй..

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР