A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 59

Төрийн ордон. Улаанбаатар хот

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/ 07 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн "Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд дангаараа 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно." гэсэн заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/ 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ