A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 36

Төрийн ордон. Улаанбаатар хот

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр баталсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж "эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам. долларын" онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Yндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ"; мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэсэн хэсэг, Монгол Улсын Yндсэн хуулийн Хавсралт хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/ 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ