A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЙМАГ, СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТОХ нь:

1.Дархан хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймаг байгуулж, төвийг нь Дархан гэж нэрлэсүгэй.

2.Хуучин Дархан хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Дархан-Уул аймгийн дараахи сум байгуулсугай:

а/Дархан, Найрамдал хорооны нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийн Дархан сум байгуулж, төвийг нь Дархан гэж нэрлэсүгэй;

б/Шарын гол хороог Дархан-Уул аймгийн Шарын гол сум болгож төвийг нь Шарын гол гэж нэрлэсүгэй;

в/Орхон хороог Дархан-Уул аймгийн Орхон сум болгож төвийг нь Орхон гэж нэрлэсүгэй;

г/Хонгор, Салхит хорооны нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийн Хонгор сум байгуулж төвийг нь Буурал гэж нэрлэсүгэй.

3.Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын хилийн цэсийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

4.Эрдэнэт хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймаг байгуулж, төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсүгэй.

5.Хуучин Эрдэнэт хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Орхон аймгийн дараахи сум байгуулсугай:

а/Найрамдал, Баян-Өндөр хорооны нутаг дэвсгэрт Орхон аймгийн Баян-Өндөр сум байгуулж, төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсүгэй;

б/Жаргалант хороог Орхон аймгийн Жаргалант сум болгож төвийг нь Жаргалант гэж нэрлэсүгэй.

6.Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын хилийн цэсийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

7.Чойр хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говь-сүмбэр аймаг байгуулж, төвийг нь Чойр гэж нэрлэсүгэй.

8.Хуучин Чойр хотын хороодыг дор дурдсанаар өөрчилж Говь-Сүмбэр аймгийн дараахи сум байгуулсугай:

а/Сүмбэр хороог Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум болгож төвийг нь Чойр гэж нэрлэсүгэй;

б/Баянтал хороог Говь-сүмбэр аймгийн Баянтал сум болгож төвийг нь Лүн гэж нэрлэсүгэй;

в/Шивээговь хороог Говь-сүмбэр аймгийн Шивээговь сум болгож төвийг нь Сэвхүүл гэж нэрлэсүгэй.

9.Говь-сүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын хилийн цэсийг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

10./Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1994 оны 53 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ДАРГА Н.БАГАБАНДИ

Монгол Улсын Их Хурлын 1994 оны

32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН, ОРХОН, ХОНГОР

ШАРЫН ГОЛ СУМЫН ХИЛИЙН ЦЭС

1.Дархан сумын хилийн цэс

Ногоон модны гүүр /1 дүгээр шон/, Засмал замын 230 дугаар км-ийн шон, Шар гозгор, Их булангийн уул, Баянхонгор, Талын толгой /З дугаар шон/, 4, 5 дугаар шон, цагаан гозгор, элсэн эрэг /6 дугаар шон/, Улаанбаатар-Эрдэнэтийн Засмал замын уулзвар /7 дугаар шон/, Ухаа хушууны гүүр, Хараа голоор Ногоон модны гүүр /1 дүгээр шон/.

2.Орхон сумын хилийн цэс

Орхон Ерөө голын бэлчир, Ерөө голоор Ерөөгийн гүүр, Засмал замаар 245, 230 дугаар км-ийн шон, Ногооны модны гүүр /1 дүгээр шон/, Хараа голоор Орхон Хараа голын бэлчир, Орхон голоор Орхон-Ерөө голын бэлчир.

3.Хонгор сумын хилийн цэс

Засмал замын 245 дугаар шон, Хүйтэний гол /Шарын гол/, Бэлчирийн хушуу 1022.4; 1078.0; 1090.5 тоотууд, Хөх чулуут уул /1278.9/, Яргайтын даваа /667.4/, Хонгорын даваа, Бүхлээн баруун уул 1262.4; 1417.5 тоотууд, Могойн даваа /1333.4/, 1397.8 тоот, Хар модот /1649.7/, 1527.8; 1246.9; 1399.1 тоотууд, Гурвын гозгорын эх /1157.5/, Олон хөтөл, 1 дүгээр шон, Дарханы хөтөл /1065.0/, Их Дархан уул /1239.0/, Говил уул /1167.9/, Мааньт толгой, 988.2 тоот, Банк уул /1237.8/, Углуугийн даваа 1225.7 тоот, Хэц улаан /1242.7/, Барзан /1194.1/, Хустын даваа 964.5 тоот, Хараа гол, голоор Ухаа хушууны гүүр, Улаанбаатар-Эрдэнэтийн Засмал замын уулзвар /7 дугаар шон/, Элсэн эрэг /6 дугаар шон/, Цагаан гозгор, 5, 4 дүгээр шон, Талын толгой /шон ¹ 3/, Баянхонгор, Их булангийн уул, шар гозгор, засмал замын 230, 245 дугаар шон.

4.Шарын гол сумын хилийн цэс

Олон хөтөл, Гурван гозгорын эх /1157.5/, Хар ямаат /1399.1/, 1163.3 тоот, тэхийн шээгт /1163.3/ Ногоон хушуу, Уст толгой /наадмын толгой/, 988.2 тоот, Мааньт толгой, Говил уул /1167.9/, Их дархан уул /1239.0/, Дарханы хөтөл /1065.0/, 1 дүгээр шон, олон хөтөл.

-------оОо-------

Монгол Улсын Их Хурлын 1994 оны

32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР, ЖАРГАЛАНТ

СУМЫН ХИЛИЙН ЦЭС

1.Баян-өндөр сумын хилийн цэс

Ингэтийн даваа /1370.0/ баруун залаат, хуурайн адаг-Хангалын голын уулзвар, Хутаг-өндөр /1347.2/, Согоот уул /1710.7/, Хөөврийн амны баруун хоёр өндөрлөг, Чингэлийн гол-Хөөврийн усны уулзвар бүрэн бүстийн овоо /1352.2/, Өндөр толгой /1352.0/, Ар залуугийн даваа /1395.0/, Овоот /1473.2/, Баянцагааны овоо /1511.6/, Ингэтийн даваа /1370.0/.

2.Жаргалант сумын хилийн цэс

Ар тэрэгтийн эхний зүүн талын уулын орой, Мэргэний даваа /1315.0/, Хар чулуу, Булгийн даваа /1390.0/, Шувуутын даваа, Нарийн бэлчир, Хонгор морьтын даваа, Хөшөөтийн даваа бүдүүн хуст /1438.2/, Чулуун хөшөө 1134.9 тоот, арцатын даваа /1327.4/, Чингэл-Хөх асгатын булгийн уулзвар, Хөөврийн амны баруун хойт өндөрлөг, согоот уул /1710.7/, Хутаг өндөр /1327.2/, Зүүн залаатыг хярлаж ар тэрэгтийн эхний зүүн талын уулын орой.

-------оОо-------

Монгол Улсын Их Хурлын 1994 оны

32 дугаар тогтоолын З дугаар тогтоолын

хавсралт

ГОВЬ-СҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР, БАЯНТАЛ,

ШИВЭЭГОВЬ СУМЫН ХИЛИЙН ЦЭС

1.Сүмбэр сумын хилийн цэс

Их уул /Малх 1444.2/, Бага уул /1394.5/, Муу хөөтийн худаг, 1244.0 тоот, Ар худаг, Хөмүүлтийн гүүр, Зараа булан, 1245.7; 1261.7 тоотууд, Сүмт овоо, Цагаан толгой, Хөл нуурын зүүн булан, Замын шанд, Зүүн овоот /1306.0/, Хөтөл 1353.7 тоот, Дэндгэр шарга, яргайн өндөр /1545.3/, Цайдам нуурын хойт булан, Сүмбэр овоо /1565.4/, Ополын уул /1678.5/, Уст ханангийн худаг, Төмөр замын 22 дугаар зөрлөг, хуучин 22 дугаар зөрлөг, Бөхөтийн улаан нуур /1179.6/, Бөгсийн уул /1235.7/, Уурсахын ухаа /1181.3/, Эрээн сүмийн туурь, 1184.6 тоот, Цагаан дөрөлж /1224.3/, Хадмалын цагаан толгой, Хадмалын хойт ухаа /1214.6; 1223.0/, Хавиргын худаг, 1260.9 тоот Сүүжийн шарга, өндөр /1248.5/, Балтастайн хар өндөр /1249.4/, Цагаан дух, Холбоогийн гурван овоот /1223.7/, Тогоотын хонхор, 1234,4 тоот, Уханын хонхор 1244.2; 1291.0 тоотууд, Адуун чулуу, 1268.9: 1258.2 тоотууд, төмөр замын 18 дугаар зөрлөг, Лүн-Уул /1268.9; 1258.2 тоотууд, Төмөр замын 18 дугаар зөрлөг, Лүн-Уул /1358.4/, 1430.7; 1345.5, Их-Уул /Малх-1444.2/.

2.Баянтал сумын хилийн цэс

Төмөр зам хоорондын 383 дугаар цэг /14 дүгээр зөрлөг/, сүүл цагаан /1293.6/, Дэлгэрцогт /1330.2/, Шилийн худаг, Шилийн овоо /1389.5/, Их уул /Малах /14444.2/, 1346,5; 1430.7 тоотууд, Лүн уул /1358.4/, Төмөр замын 18 дугаар зөрлөг, Төмөр зам хоорондын 383 дугаар цэг /14 дүгээр зөрлөг/.

3.Шивээговь сумын хилийн цэс

Уст ханангийн худаг, төмөр замын 22 дугаар зөрлөг, хуучин 22 дугаар зөрлөг, Бэхтийн улаан /1179.6/, Бөгсийн уул /1235.7/, Урсахын ухаа /Халзан 1181.3/, Эрээн сумын туурь, 1184,6 тоот, Цагаан дөрөлж /1224.3/, Хадмалын цагаан толгой, Хадмалын хойт ухаа /1214.6; 1223.0/, Хавиргын худаг, 1240.0; 1205.1 тоотууд, Хөтөлийн ухаа, 1206.9 тоот, Шивээ-Овоо /1252.1/, Өөхий /1282.9/, Уст Ханангийн худаг.

-------оОо-------