A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын нөөцөд худалдан авсан алтыг гадаадад цэвэршүүлж байхыг Монголбанк /н.Моломжамц/-нд зөвшөөрсүгэй.

2.Алтны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай зарим тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авахад зориулан 999 сорьцод шилжүүлснээр 357,7 кг алт худалдах, мөн гадаад орны өмнө хүлээсэн зарим төрлийн яаралтай төлбөрийг гүйцэтгэх, улсын гадаад активыг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан улсын нөөцөөс 999 сорьцод шилжүүлснээр 1,8 тонн цэвэршүүлсэн алт гаргаж түүний 50 хувийг зах зээлийн үнээр худалдах, үлдэх хэсгийг гадаадын нэр хүнд бүхий банкинд хадгалуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ