A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын байнгын хороод, гишүүдийн гаргасан саналыг нэгтгэн тусгах, төслийг найруулан засах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:
Б. Чимид -Улсын Их Хурлын гишүүн
Гишүүдэд:
Н.Лувсанжав -Хууль зүйн сайд
Д.Батбаатар -Улсын Их Хурлын гишүүн
Д.Ганболд -Улсын Их Хурлын гишүүн
Н.Тогтох -Улсын Их Хурлын гишүүн
Г.Цогтсайхан -Засгийн газрын Тамгын газрын дарга
Б.Энэбиш -Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөгч
В.Батхүү -Хууль зүйн яамны хууль боловсруулах газрын дарга
Д. Ганзориг -Улсын Их Хурал, Захиргааны байнгын хорооны туслах

ДАРГА Н.БАГАБАНДИ