Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 20



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:


1/ одоогийн хэрэгжүүлж буй төсөлд 2000 онд багтаан нөхөн үнэлгээ хийлгэх арга хэмжээ авах;


2/ Засгийн газар, яамдын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцүүлэх.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ