Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 56



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Улсын Их Хурлын гишүүн С.Оюуны хүсэлтийг харгалзан Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ