Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ


2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 04



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Гунгаадорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Т.Ганди, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Баяртсайхан, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү нарыг тус тус сонгосугай.


ДАРГА Л.ЭНЭБИШ