- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 53
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн хүсэлтийг харгалзан түүнийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A