A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОТЫГ ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь.

1.Хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд боловсруулсан Бүсийн тулгуур төв хотуудыг хавсралтаар баталсугай.

2.Бүсийн тулгуур төв хотыг тогтоосонтой холбогдуулан тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР