Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 43



Байгаль орчны төлөв байдлын талаархи Засгийн газрын тайланг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Байгаль орчны төлөв байдлыг сайжруулах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:


1/байгаль орчны талаар төрөөс баримтлах бодлого, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1997 оны намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх;


2/байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан зарцуулж байх асуудлаар санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


З/байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг 1998 онд багтаан бие хамгаалах болон бусад шаардлагатай техник хэрэгсэл, уналгаар хангах ажлыг зохион байгуулах.


2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-д даалгасугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ