Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай


2012 оны 02 сарын 09 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 13



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Энэбишийн Мөнх-Очир, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Догсомжавын Балдан-Очир, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Алмаликийн Тлейхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Очирбатын Чулуунбат, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Рэнцэнгийн Буд нарыг тус тус сонгосугай.


2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ