


Байнгын хорооны гишүүнээр батлах тухай
2010 оны 10 сарын 27 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 56
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн С.Баярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
