Хэвлэх DOC Татаж авах
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2018 оны 60 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                                                                                                 Улаанбаатар хот

Дугаар 95

 

/Энэ тогтоолыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 60 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Арвин/-нд үүрэг болгосугай.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                     Д.ДЭМБЭРЭЛ