Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай


2009 оны 12 сарын 03 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 84



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дашжамцын Арвин, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшин, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан нарыг тус тус сонгосугай.


2.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ