Хэвлэх DOC Татаж авах
Байнгын хорооны гишүүнээр батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Байнгын хорооны гишүүнээр батлах тухай


2009 оны 10 сарын 22 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 66



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсугай.


2.Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ