Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ


2008 оны 09 сарын 11 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 09



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүн Цахиагийн Элбэгдоржийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.


2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ