A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшин, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Халидолдагийн Жекей, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан нарыг тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ