Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2008 оны 01 сарын 17 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 03



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.7, 22.1, 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүн Данзандаржаагийн Туяа, Ухнаагийн Хүрэлсүх нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Надмидын Баяртсайханыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаярыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэгмидийн Цэнгэлийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.


2.Улсын Их Хурлын гишүүн Дэндэвийн Тэрбишдагвыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Горчинсүрэнгийн Адъяаг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Рэнцэнгийн Будыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цогтын Батааг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Батын Батбаатарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Аукетайн Муратыг Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ламжавын Гүндалайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.


3.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Санжаасүрэнгийн Оюуныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Раднаабазарын Рашийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъяндоржийн Батхуягийг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.


4.Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН