Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ


2007 оны 4 сарын 20 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 33



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бүдээгийн Мөнхтуяа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төгсжаргалын Ганди, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Долцонгийн Дондог, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лханаасүрэнгийн Пүрэвдорж, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнхүүгийн Шаравдорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Даваажавын Ганхуяг нарыг тус тус сонгосугай.


2.Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


                                     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                           Ц.НЯМДОРЖ