Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ


1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 06



Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Санал хураах комиссын тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:


1.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Данзангийн Лүндээжанцан;


2.Хууль зүйн байнгын хорооны даргаар Нанзадын Ганбаяр;


3.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Мэндсайханы Энхсайхан;


4.Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Түвдэнгийн Очирхүү;


5.Эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын асуудлын байнгын хорооны даргаар Равдангийн Хатанбаатар нарыг сонгосугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ