- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2005 оны 11 сарын 03 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 63
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн З.Энхболдын хүсэлтийг харгалзан түүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.