Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 03 сарын 18 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 23



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Улсын Их Хурлын гишүүн Ж.Гүррагчааг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчны болон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.


2. Энэхүү тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР