A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2006 оны 05 сарын 04 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 38



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.7, 22.1 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:


1. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өөрийнх нь саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төсвийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.


2.Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ