A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 95

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/хууль тогтоомж, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийцүүлэх;

2/зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн шаардлагатай баг, хороодод ажиллуулах арга хэмжээ авах;

3/Хууль зүйн сайдын дэргэд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний байгууллагыг бий болгох арга хэмжээ авах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ