Хэвлэх DOC Татаж авах
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 33



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:


Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:


1.Гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг нарийвчлан судалсны үндсэн дээр Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтыг баталж мөрдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР