A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Газрын төлбөрийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөрт багтаан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайханд/-т даалгасугай:

1/ Засгийн газар, яамдын газрын төлбөртэй холбогдсон шийдвэрийг Газрын төлбөрийн тухай хуульд нийцүүлэх;

2/ газрын үнэлгээний тойрог, хот , тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл, газрын суурь үнэлгээ болон хуульд заасан хязгаарт багтаан газрын төлбөрийн хэмжээг тогтоох, сум, дүүргүүдийн газрыг үнэлгээний тойрог, зэрэглэлд хамрах хуваарийг батлах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ