A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ


2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 27



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны одоо ашиглаж байгаа газрыг урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ