


Гадаадын зарим улсад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай
2011 оны 05 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 23
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ :
Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот, Япон Улсын Осака хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
