Хэвлэх DOC Татаж авах
Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай


2010 оны 07 сарын 01 өдөр 


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 37



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.


3.Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ