Хэвлэх DOC Татаж авах
Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай


2009 оны 5 сарын 01 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 37



Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрын хилийн заагийг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.


2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ