A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 50

Төрийн ордон, Улаанбаатар хот

ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Ламжавын Гүндалайг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Энэбишийн Мөнх-Очирыг Хүний эрхийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Ламбааг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ