Хэвлэх DOC Татаж авах
Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай


2010 оны 12 сарын 30 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 76



Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ