A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛССЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

1/ Монгол Улсын хууль тогтоомжийг Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдэд нийцүүлэн энэ онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/ Уругвайн үе шатны хэлэлцээний төгсгөлийн баримт бичгийг олон улсын худалдааны байгууллагуудтай хамтран сурталчлах, яам, газруудын ажилтнуудад зориулж сургалт зохион байгуулах;

3/ Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдийн орчуулгыг хянаж эмхтгэл болгон хэвлэх ажилд зориулан хөрөнгийн эх үүсвэр гаргах;

4/ Дэлхийн худалдааны байгууллагын Олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хариуцан хэрэгжүүлэх, тэдгээрт заасан мэдээ, мэдээллийг тогтмол гаргаж байх;

5/Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яамны орон тоо, зохион байгуулалтад холбогох өөрчлөлт оруулах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ