Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОГТООХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОГТООХ ТУХАЙ


2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 03



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 16.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтнаар тухайн байгууллагын Тамгын газар /ажлын алба/ -ын дарга байхаар тогтоосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР