Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн хоригийн тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Ерөнхийлөгчийн хоригийн тухай


2009 оны 12 сарын 17 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 92



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.


2.Энэ тогтоолыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ