A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 4 сарын 09 өдөр

Дугаар 28

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.