Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ


2008 оны 04 сарын 25 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 23



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1, 31.8-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурал 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баталсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН