Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ


2007 оны 08 сарын 02 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 55



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 29.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурал 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН