Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ


2006 оны 12 сарын 19 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 93



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 29.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.


2.Энэ тогтоолыг 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ