Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2002 оны 7 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 55



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт дор дурдсан нэмэлт оруулсугай:


"4.Монгол Улсын их сургууль


5.Шинжлэх ухаан, технологийн их сургууль


6.Анагаах ухааны их сургууль


7.Улсын багшийн их сургууль


8.Соёл, урлагийн их сургууль


9.Хөдөө аж ахуйн их сургууль


10.Сонгодог урлагийн академик театр


11.Үндэсний жүжгийн академик театр


12.Улсын ардын дуу бүжгийн чуулга


13.Хүүхэлдэйн театр


14.Улсын төв номын сан


15.Соёлын өвийн төв


16.Үндэсний түүхийн музей


17.Байгалийн түүхийн музей


18.Дүрслэх урлагийн музей


19.Богд хааны ордон музей


20.Чойжин ламын сүм музей


21.Хөгжим бүжгийн коллеж


22.Сүм хийдийн төрийн өмчийн барилга байгууламж


23.Цагдаагийн академи


24.Батлан хамгаалахын их сургууль


25.Хилийн цэргийн дээд сургууль


26.Тагнуулын дээд сургууль."


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР