Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг зарцуулах, тооцох журам/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг зарцуулах, тооцох журам/


1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 11



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг зарцуулах, тооцох журмыг хавсралт ёсоор баталсугай.


2.Уг журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод асуудлын байнгын хороонд даалгасугай.


3.Энэхүү журмын дагуу Улсын Их Хурлын гишүүний төсвийг зарцуулах, тооцох ажлыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг Тамгын газар (н.Ринчиндорж)-д зөвшөөрсүгэй.


ДАРГА Н.БАГАБАНДИ