Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 44



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1."Журам батлах тухай" Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам"-ын 7 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай.


"7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинэ Сонгогдсон тангараг өргөх ёслолын танхимд хүрэлцэн ирж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч түүнд зориулсан ширээний ард, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч өөрт нь зориулсан ширээний ард зогсоно. Ерөнхийлөгчийг дагалдан Тамгын газрын дарга Төрийн ёслолын хамгаалалттайгаар Төрийн тамгыг залж хамтран Ерөнхийлөгчийн өмнөх ширээн дээр тавина.


Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нар монгол үндэсний хувцастай байна.


Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.


Тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөхөд Төрийн тамгыг шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг дагаж Төрийн ёслолын албаны дарга Төрийн ёслолын хамгаалалттайгаар танхимаас залж гарна.


2.Мөн журмын 10 дахь заалтын "Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг" гэснийг "төрийн ёслолын албаны даргыг" гэж өөрчилсүгэй.


3.Энэ тогтоолыг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ